МОНГОЛ, ХЯТАД, ОРОСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ИДЭВХЖИЖ БАЙНА


Монгол, Хятад, Оросын Аялал жуулчлалын сайд нарын хуралдаан эхэлж, гурван улсын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт зэрэгцэн зохион байгуулагдаж байна. Бизнес хуралдаанд 100 гаруй аялал жуулчлалын компани, байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн солилцох, шууд гэрээ байгуулах талаар хэлэлцэх юм. Тур оператор компаниуд жуулчны урсгал нэмэгдүүлэх хамтарсан багц аяллууд, хил дамнасан аялал, түншлэлийн шинэ боломжуудыг тодорхойлж, мэдээлэл солилцох чухал арга хэмжээ болж байна. Энэ удаагийн хуралдаан нь гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бизнесийн бодит боломж болгон өргөжүүлэх ач холбогдолтой.