”Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ” нь аялал жуулчлалын салбарт шинээр үйл ажиллагаа явуулж буй тур оператор байгууллагуудад зориулсан “Start Up” сургалтыг 11 дүгээр сарын 5-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 10 Start Up тур оператор байгууллага оролцож, мэргэжлийн цогц мэдлэг, ур чадварыг богино хугацаанд авах, туршлага солилцох, цаашдын хөгжлийн төлөвлөгөөгөө тодорхойлох боломж бүрдлээ.
СУРГАЛТ ДАРААХ АГУУЛГЫН ХҮРЭЭНД БОЛОВ
Энэхүү сургалт нь шинээр үйл ажиллагаа эрхэлж буй тур операторуудад бизнесээ зөв төлөвлөх, салбарын шаардлага, хуулийн орчинд нийцүүлэн ажиллах, үйлчилгээний чанараа сайжруулах бодит мэдлэг олгож, салбарын шинэ бизнесүүдийг дэмжих чухал алхам боллоо.



