МОНГОЛ УЛС ТҮҮХЭН АМЖИЛТАА ЭВДЛЭЭ


2025 ОНЫ 12-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР 810,389 ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улс 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 810,389 гадаадын жуулчин хүлээн авснаар аялал жуулчлалын салбарын түүхэн дээд үзүүлэлтээ шинэчлэн тогтоолоо. Энэ нь 2024 онд бүртгэгдсэн өмнөх дээд амжилтыг давж, салбарын хөгжлийн шинэ шат эхэлж буйг илтгэж байна.

Энэхүү бодит өсөлт нь Монголын аялал жуулчлалын экосистемд хүчин зүтгэж буй бүхий л байгууллага, хүмүүсийн хамтын үр дүн юм.

Аялал жуулчлалын салбарын оролцогчид:

  1. Төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид
  2. Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод
  3. Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын байгууллагууд
  4. Агаарын тээврийн компаниуд
  5. Зочид буудал, жуулчны бааз, байрлах үйлчилгээний салбар
  6. Тур оператор, аяллын агентууд
  7. Салбарын багш, судлаачид
  8. Жуулчны хөтөч тайлбарлагчид
  9. Жуулчин тээвэрлэгчид
  10. Орлогын эх үүсвэрээ аяллаас бүрдүүлдэг нутгийн иргэд гэх мэт олон мянган хүний хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Аялал жуулчлалын салбарын өсөлт нь Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бус эерэг нөлөө үзүүлж, жижиг, дунд бизнесүүдийн орлого нэмэгдэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, олон улсын тавцанд Монголын имиджийг өсгөх зэрэг олон эерэг өөрчлөлтийг бий болгож байна.

2026 он гарсаар аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх, дөрвөн улирлын аяллыг тогтвортой хөгжүүлэх, олон улсын нислэгийн хүртээмжийг бодитоор сайжруулах зорилтууд үргэлжлэх болно.

Салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан салбарынхан болон аялал жуулчлалын төлөө зориглон зүтгэж буй хүн бүрт баяр хүргэе!