2025 оны 11 дүгээр сарын 20-нд болсон Бүх гишүүдийн нэгдсэн хуралдаанаас сонгогдсон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ)-ны Удирдах зөвлөл анхны хурлаа хийж, Дэд ерөнхийлөгч нарыг сонгов.
ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ГИШҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ
• В.БАТЗОРИГ – АЖМХ-ны 2023–2025 оны Удирдах зөвлөлийн гишүүн, Зах зээл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2025–2027 оны бүрэлдэхүүнд дахин сонгогдож, улиран ажиллахаар болов. Тэрээр өнгөрсөн хугацаанд Монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлах ажилд идэвхтэй оролцсон.
• Б.ДУЛАМСҮРЭН – 2023–2025 оны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Салбар холбоодын болон агаарын тээврийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, шууд нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой манлайлал үзүүлж ажилласан.
• Э.ТЭНГИСБОЛД – 2023–2025 оны Удирдах зөвлөлийн гишүүн, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр амжилттай ажилласан. Тэрээр салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, стандартын баримт бичгийн боловсруулалтад чухал хувь нэмэр оруулсан бөгөөд 2025–2027 онд дахин сонгогдов.
• Д.БАТБОЛД – 2023–2025 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, Сургалт, судалгааны чиг үүргийн хороог удирдан үр дүнд хүргэсэн. 2025–2027 онд дахин сонгогдон, улиран ажиллана.
• Н.СҮРЭНБААТАР – 2025–2027 оны Удирдах зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдож, дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо. Тэрээр аялал жуулчлалын салбарт 15 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Шинэ бүрэлдэхүүн салбарын бодлого, хөгжил, шинэчлэлийн чиглэлийг илүү тодорхойлон, аялал жуулчлалын ирээдүйд итгэл дүүрэн гараагаа эхлүүллээ.