KOICA: МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЭЭ


БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар “Монгол Улсын аялал жуулчлалын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх төсөл”–ийн хүрээнд анхны сайн дурын ажилтнууд Монголд ирсэн тухай мэдээллээ. Нэгдүгээр ээлжийн 13 сайн дурын ажилтан Монголд томилогдон ирлээ. 2025–2028 онд хэрэгжих, нийт 870 мянган ам.долларын төсөвтэй энэхүү төсөл нь Солонгосын залуучуудаас бүрдсэн сайн дурын багийг Монголын аялал жуулчлалын боловсролын салбарт ажиллуулах зорилготой. 11-р сарын 27-ны өдөр анхны 13 сайн дурын ажилтан Монголд хүрэлцэн ирж, томилолтоо албан ёсоор эхлүүллээ.

ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 6 ЭЭЛЖИЙН БАГ АЖИЛЛАНА

Төслийн дагуу нийт 6 ээлжийн сайн дурын баг Монголд ирж, тус бүр 3–4 сарын хугацаанд ажиллах бөгөөд бүх арга хэмжээ Солонгосын Аялал жуулчлалын корпорац (Korea Tourism Organization)-ын төсөлд баригдсан Аялал жуулчлалын сургалтын төв дээр хэрэгжих юм.

НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Сайн дурын ажилтнуудыг угтан авах нээлтийн ажиллагаа 11-р сарын 28-нд зохион байгуулагдсан бөгөөд тэд нэг долоо хоногийн турш орчиндоо дасан зохицох, соёлын ялгааг ойлгох, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдана. Үүний дараа тэд 2026 оны 2-р сар хүртэл ССАЖЗЯ-ны харьяа Аялал жуулчлалын сургалтын төв дээр томилогдон ажиллана.

САЙН ДУРЫН БАГИЙН ХИЙХ АЖИЛ

• Аялал жуулчлалын боловсролын заах арга зүйн хөтөлбөр шинэчлэх

• Зочлох үйлчилгээний практик сургалтын хөтөлбөр боловсруулах

• Зочид буудлын салбарын сургалтын хөтөлбөрийг сайжруулах

• Сургалтын төвийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг сурталчлах

KOICA дэмжлэг үзүүлэн ажиллана

KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь сайн дурын ажилтнууд Монголын орчин нөхцөлд богино хугацаанд дасан зохицож, ажлаа саадгүй эхлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

KOICA Mongolia office