Судалгаанд суурилсан хөгжлийн загварыг салбарын түвшинд анх удаа дэлгэрүүлэв
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны “Сургалт, судалгаа хариуцсан чиг үүргийн хороотой хамтран “Аялал жуулчлалын боловсролын хөгжлийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг “Аялал жуулчлалын судалгаа–2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж, салбарын бодлого, хөгжил, шинэ шийдлийн талаар 40 гаруй эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ.
Хуралд АЖМХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Д.Батболд, АЖМХ-ны ерөнхийлөгч Т.Баттулга болон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар оролцов.
ОНЦЛОХ СУДАЛГААНЫ АЖИЛ:
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТООН ӨСӨЛТ БА ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА
•Монгол Улсад НИТАЖ хөгжүүлэх онцлог, эрх зүйн шинэчлэл;
•Аялал жуулчлалын суурь болон дагнасан судалгааны бодит байдал;
•Дэлхийн эдийн засгийн форумаас ашиглах арга зүй, AAXXI-2024 индексийн анализ;
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН , ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ
•Монголын жуулчны баазын бүтээмж, үнэ цэнийн судалгаа
•Хил орчмын аяллыг нэмэгдүүлэх боломжийн үнэлгээ
•Ландшафтын үзмэрийг аялалд ашиглах шинэ загвар (Увс аймаг)
•Био хэмнэл, менежментийн алдагдлыг нөхөн сэргээх арга зам
ДИЖИТАЛ ИННОВАЦИ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН
•Хиймэл оюун ухааныг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх боломж;
•LLM загвар ашигласан аяллын тэмдэглэл–семиотик судалгаа;
•Вьетнамын зах зээлд Монголын жуулчдын зан төлөв, сэтгэл ханамжийн шинжилгээ;
НУТГИЙН СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛД СУУРИЛСАН АЯЛЛЫН ШИНЭ ШИЙДЭЛ
•Их газрын чулууны цогцолборт газрын аялал жуулчлалын хөгжүүлэлт;
•Алтай таван Богдын ТХГН аяллын загвар;
•Хүүхэд, гэр бүлд зориулсан морин аяллын бүтээгдэхүүн;
•Орон нутгийн амьдрах орчны үнэлгээ, үйлчилгээний чанарын судалгаа гэсэн сэдвийн дагуу илтгэл, мэдээлэл хийх юм. Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.12.05/ 17:00 цаг хүртэл “Чингис хаан” үндэсний түүхийн музейн хурлын их танхимд болно.





