ОНЫ ШИЛДЭГ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ШАЛГАРАВ
“TOURISM AWARDS – 2025” арга хэмжээний хүрээнд CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT “Оны шилдэг тогтвортой аялал жуулчлалыг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа. Энэхүү шагнал нь Чингис хаан олон улсын нисэх буудал аялал жуулчлалын салбарт тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй бодлого, олон улсын стандартын үйлчилгээ-г тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буйг онцлон үнэлсэн хэрэг юм.
Шалгарсан гол үндэслэлүүд:
- 🌱 Тогтвортой хөгжлийн бодлого
- Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ногоон технологи, эрчим хүчний үр ашигтай шийдлүүдийг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлж байна.
- ✈️ Олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ
- Аялал жуулчлалын урсгалыг саадгүй, аюулгүй, чанартайгаар хүлээн авах дэд бүтэц, менежментийг бүрдүүлсэн.
- Салбар хоорондын хамтын ажиллагаа
- Төр, хувийн хэвшил, аялал жуулчлалын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, жуулчдын туршлагыг сайжруулахад чиглэсэн бодлогыг дэмжин ажиллаж ирсэн.
- Монголын аялал жуулчлалын нүүр царай
- Гадаад, дотоодын жуулчдын Монгол Улсад хөл тавих эхний цэг болж, улсын имиж, брэндийг олон улсад төлөөлөх үүргийг амжилттай гүйцэтгэж байна.
