“Tourism Awards 2025” арга хэмжээний хүрээнд Аян Трэйвел ХХК нь аялал жуулчлалын салбарт үзүүлсэн үйлчилгээний чанар, инновац, мэргэжлийн зохион байгуулалт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэсэн бодит амжилтаараа “Салбарын шилдэг тур оператор”-оор шалгарлаа. Энэхүү нэр хүндтэй шагнал нь “Аян Трэйвел” ХХК дотоодын болон олон улсын жуулчдад зориулсан аяллын бүтээгдэхүүн, маршрут, үйлчилгээний стандартыг тасралтгүй сайжруулж, зах зээлийн шинэ чиг хандлагад нийцсэн уян хатан, найдвартай, чанартай аяллыг амжилттай хэрэгжүүлж ирснийг салбарын түвшинд өндрөөр үнэлсэн хэрэг юм.