ОНЫ ШИЛДЭГ ЗОЧИД БУУДЛААР “ХУБИЛАЙ ЗОЧИД БУУДАЛ” ШАЛГАРЛАА


“Tourism Awards 2025” арга хэмжээний хүрээнд Хубилай Зочид Буудал нь зочлох үйлчилгээний салбарт үзүүлсэн үйлчилгээний чанар, зочломтгой байдал, мэргэжлийн менежмент, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлсэн бодит амжилтаараа

“Оны шилдэг зочид буудал”-аар шалгарлаа.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь “Хубилай Зочид Буудал” үйлчлүүлэгч бүрт тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ, олон улсын жишигт нийцсэн стандарт, тогтвортой үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж ирснийг салбарын хэмжээнд өндрөөр үнэлсэн хэрэг юм.

Онцлох давуу талууд

Үйлчилгээний өндөр стандарт

  1. Зочдын тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьсан үйлчилгээ.

Зочломтгой соёл

  1. Монгол зочломтгой зан уламжлалыг орчин үеийн зочлох үйлчилгээтэй хослуулсан.

Тав тухтай орчин, дэд бүтэц

  1. Байршил, өрөөний зохион байгуулалт, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ өндөр үнэлгээ авдаг.
  2. Тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа
  3. Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай менежментийг үе шаттай хэрэгжүүлж байна.