КОЙКА “ОНЫ ШИЛДЭГ ХАМТЫН АЖИЛЛАГАА”-ААР ШАЛГАРЛАА


Аялал жуулчлалын салбарын оны онцлох үйл явдлыг тодруулсан “GO MONGOLIA – TOURISM AWARDS 2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, олон улсын хамтын ажиллагаагаараа манлайлан ажилласан КОЙКА (Korea International Cooperation Agency) нь “Оны шилдэг хамтын ажиллагаа” шагналын эзэн боллоо. КОЙКА нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хүний нөөц бэлтгэх, сургалт, чадавхжуулалт, тогтвортой хөгжлийг дэмжсэн бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг ийнхүү өндрөөр үнэлэв.