ЧОНЖҮ–МӨРӨН–ЧОНЖҮ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ “ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ” БОЛЛОО


Аялал жуулчлалын салбарын олон улсын хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн онцгой ач холбогдлоороо БНСУ-ын Чонжү – Хөвсгөл аймгийн Мөрөн – Чонжү чиглэлийн олон улсын нислэг нь “Оны онцлох үйл явдал”-аар нэрлэгдлээ. “Чандмань Консалтинг” ХХК нь тус нислэгийг бодлого, зохион байгуулалтын түвшинд ажиллаж, олон улсын түншлэл, орон нутгийн аялал жуулчлалыг уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэхүү нислэг хэрэгжсэнээр Хөвсгөл бүсийн аялал жуулчлал олон улсын зах зээлд бодитоор холбогдож, Солонгос жуулчдын урсгал нэмэгдэх, бүс нутгийн эдийн засаг, үйлчилгээний салбар идэвхжих бодит нөхцөл бүрдсэн нь ийнхүү онцлох үйл явдал болоход хүргэлээ.