ЖУУЛЧНЫ БААЗ, БАЙРШУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ ТҮВШНИЙ МЕНЕЖМЕНТИЙН БАГЦ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ


MTO – Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбоо (ЖББХСХ) 2026 оны 01 дүгээр сарын 21-нд жуулчны бааз, амралтын газар, ресорт, гэр буудлын үйлчилгээний байгууллагуудын удирдах түвшний менежментийн багц сургалтыг амжилттай эхлүүллээ. Тус сургалт нь онол, практикийг хослуулсан, бодит кейс дээр суурилсан байдлаараа онцлог болж, дараах 4 үндсэн чиглэлээр явагдав. Үүнд:

1️⃣ Хүний нөөцийн стратегийн төлөвлөлт ба санхүү

– ХН-ийн хэрэгцээг урьдчилан таамаглах

– Ажилтнуудын оновчтой хуваарилалт, цалингийн төсвийг зөв төлөвлөх дадлага

2️⃣ Ажлын байрны тодорхойлолт ба үүрэг хуваарилалт

– Байгууллагын бүтэц, ажлын байрны стандарт

– Ажил үүргийн давхцлыг арилгах, тодорхой JD боловсруулах

3️⃣ Өдөр тутмын удирдлага ба SOP

– Менежерийн манлайлал

– Ажилтанд ойлгомжтой SOP өгөх, гүйцэтгэлийг хянах аргачлал

4️⃣ Ачаалал ихтэй үеийн менежмент ба Gen Z-тэй ажиллах нь

– Оргил ачааллын үеийн бэлтгэл

– Gen Z ажилтнуудын онцлог, мотиваци, давуу талыг ашиглах бодит тактик

📌 Сургалтад хамрагдсанаар удирдах түвшний захирал, менежерүүд:

  1. Хүний нөөцийн зардал, цалингийн төсвийг оновчтой тооцоолох
  2. Байгууллагын бүтэц, үүрэг хариуцлагыг стандартчилах
  3. Ажилтанд тодорхой, алдаагүй зааварчилгаа өгөх
  4. Үе хоорондын харилцааг боломж болгон ашиглах
  5. Оргил ачааллын үеийг стресс багатай, өндөр бүтээмжтэй даван туулах ур чадвар эзэмшив

Дараа дараагийн сургалтууд нь жуулчны бааз, байршуулах үйлчилгээний байгууллагуудын тогтвортой хөгжил, стандарт, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн үр өгөөжтэй сургалтууд байх тул салбарын удирдлагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сургалтыг амжилттай зохион байгуулсан Жамо Гранд сүлжээ жуулчны баазын гүйцэтгэх захирал Б.Дуламсүрэн болон сургалтад оролцсон нийт удирдлагуудад талархал илэрхийлье.