Үндэсний их баяр наадмын нээлт үзэх жуулчдын билет хуваарьласан байдал 2025


Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан билет хуваарилах ажлын хэсэг 2025 оны 07 сарын 02-04 ний хооронд ажиллаж ирсэн хүсэлтүүдийг нягталж, хуваарьлав. Билетийн хүсэлтийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг гурван байгууллага дээр бүртгэж авсан болно.

Нийслэлийн аялал жуулчлалын газарт баяр наадмын комиссоос 2000 ширхэг билет, 110 жуулчин тээврийн зөвшөөрөл хуваарилсан тул Тур операторын бүртгэлийн гэрчилгээ, Жуулчдын паспортын мэдээлэл, Зочид буудлын баталгаажилт, Нислэгийн баталгаажилт гэсэн баримтын хүрээнд цуглуулан тулгаж үзэв.

Нийт хүсэлтийн тоо – 11701 ш билет

• Үүнээс 49 компаний 1018 билетний захиалгыг бичиг баримтын бүрдэл дутуу, хугацаандаа өгөөгүй, тур операторын гэрчилгээгүй гэсэн хэд хэдэн үндэслэлүүдээс харгалзан түтгэлзэв.

• Үзвэр үйлчилгээ , төрийн 12 байгууллагын 256 хүсэлтийг жуулчны байгууллагад хамаарахгүй гэсэн үндэслэлээр хяналтын тооллогод оруулахаас түтгэлзэв.

Дээрх хасалт хийгдсэний дараа 98 компаний 11445 хүсэлтийг тулган үзэхэд шаардлага хангасан 5421 нь материал бүрэн бүрдэлтэй өгсөн материалтайгаа тулсан байв. Ингээд дээрх хүсэлтийг 2000 ширхэг билет, 110 ш жуулчин ангиллын тээврийн хэрэгслийн зөвшөөрөлд тааруулж хуваарилав.

Тооллого баталгаажуулалт, нэхэмжлэх бичих, төлбөр хураах , билетийг хүлээлгэн өгөх ажлын хэсэгт НАЖГазраас 2 төлөөлөл , Мэргэжлийн холбоодын төлөөлөл 3 хүн, Тур оператор компаниудын төлөөллөөс 5 хүн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав.

Та бүхэн жуулчны секц болох 4, 14,15,16 -р секцэнд шагийн үнээр билет авсан бол нийслэлийн аялал жуулчлалын газарт албан бичгээр, баримттай мэдээлэхийг хүсэж байна.

Тус компаниудын суудлын хуваарилалтын мэдээлэл байгаа тул хэрвээ билетийг бусдад шаглан дамласан нь баримтаар нотлогдвол ирэх жилийн билет хуваарилалтаас хасах болно гэдгийг онцгойлон анхааруулая.

Мөн баяр наадмын дараах өдрүүдэд та бүхнээс ирэх жилийн билет түгээлтийг сайжруулах тал дээр санал зөвлөмж авах болно.

НАЖГ болон АЖМХолбооноос 7 сарын 11 нд нээлтэн дээр очиж билет жуулчдын суудлыг хариуцан ажиллах болно.

Та бүхний ажилд амжилт хүсье.


Танилцсан ажлын хэсгийн гишүүд:

Ажлын хэсгийн дарга, НАЖГ Захиргаа санхүү хэлтсийн дарга

НАЖГ Мэргэжилтэн

АЖМХ Гүйцэтгэх захирал

АЖМХ Мэргэжилтэн

Ажлын хэсгийн хяналтын баг:

Амикус ХХК -ийн Ахлах менежер

Жуулчин ХК -ийн Ерөнхий менежер

Нью Жуулчин Турс ХХК Менежер

ААТ Монголиа ХХК Дэд захирал

Буужим Экспедишнс ХХК - Захирал

2025 он 07 сарын 04 өдөр