Ш.Жавхлан: Байгаль эх дэлхий биднийг зочин мэт угтдаг - #СоёлтойАялъя


“Гараад Ир” подкаст хийгээд яг сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд хотоос зайдуу зураг авах газраа хайж олон олон газар явж үзлээ. Нэг л зүйлийг үнэхээр хэлмээр санагдсан. Бид аялж амарч явахдаа байгальдаа хайртай баймаар, хог хаягдлаа буцаагаад авч явж байгаасай. Мөн гадаа ил задгай бие засахдаа цаас болон ариун цэврийн хэрэгсэл зэргээ хамаа замбараагүй хаямааргүй байх юм. Алкахол хэрэглэсэн үедээ машин барихгүй байх, харуй бүрийд гэрэлээ шилжүүлж байх зэрэг олон л асуудал харагдах юм. Бид биендээ хайртай байя л даа. Аялал гэдэг нь зүгээр л газрын зураг дээрх цэг дээр очоод зураг дарах биш харин тэр газарт очоод хайр, хүндэтгэл үзүүлэхийн нэр. Байгаль эх дэлхий биднийг зочин мэт угтдаг. Харин бид хариуд нь хог биш, хүндлэл үлдээх ёстой. Хамтдаа СОЁЛТОЙ АЯЛЪЯ гэж уриалмаар байна.